Дэлхийд ашиг орлогоор тэргүүлэгч Брендүүдийн талаар бид юу мэдэх вэ?

2017 оны 9 сарын 20

Фрэнк Марс гэгч 28 настай залуу 1911 онд  арав гаруй жилийн турш амттан хийж заран цуглуулсан мөнгөөрөө хувийн жижигхэн дэлгүүр нээжээ. Дэлгүүр нь элдэв амттан зардаг, амттанаа Марс гэртээ хийгээд галын өрөөнийхөө цонхоор бараагаа зардаг байв. Нэгэн удаа Фрэнк хүүгийн хамтаар салхилж явтал хүү нь шоколад авч өгөхийг хүссэн байна. Тэр үед шоколадыг зөвхөн жингээр зардаг байсан юм. Ийм шоколад нь идэж явахад эвгүй, ялангуяа зуны халуунд хайлж урсан гар, хувцас завааруулдаг байлаа. Яг энэ үед ер нь шоколадыг ер нь яагаад урьдчилаад бэлдэж тугалган цаасанд ороон зарж болохгүй гэж бодсон байна.

Ингээд анхны Милки Уэй буюу Сүүн зам нэртэй анхны шоколадан хурууд гарч хэдхэн өдрийн дотор борлуулалт нь нэмэгдэж 1925 он гэхэд шоколадны зах зээлийн лидер болсон байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайны дараахан буюу 1920 онд Дасслерийн гэр бүл Dassler нэртэй гутал үйлдвэрлэхээр болжээ. Энэ гэр бүлийнхэн гэрийн шаахай, дайны үеэр гэмтсэн тахир дутуу тамирчдад зориулсан бэлтгэлийн тусгай гутал үйлдвэрлэж байжээ.

Гутлын улыг машины хуучин дугуйнаас зүсэн авч, дээд талыг хэрэггүй болсон цэргийн хувцаснаас эсгэдэг байж. 1924 он гэхэд “Ах дүү Дасслерүүдийн гутлын үйлдвэр” байгуулагдав.Ах Адольф Драсслер нь тайван, дөлгөөн зантай үйлдвэрлэгч байсан бол дүү Рудольф Дасслер нь идэвхтэй, дайчин, нийтэч худалдагч байлаа. Жилийн дараа Адольф нь дэлхийн хамгийн анхны хатаастай пүүзийг зохион бүтээж үйлдвэрлэсэн юм. Хөл бөмбөгийн пүүз үнэхээр амжилттай болсон болохоор гимнастикийн шаахайны хамтаар Дасслерүүдийн үндсэн бүтээгдэхүүн болжээ. Гэвч 1948 онд эцэг нь нас барсны дараа ах дүү хоёр түнжин хагарч тус тусдаа Адидас, Пума гэсэ хоёр компани байгуулсан билээ.

1919 оны 6-р сард Конрад Хилтон нэртэй 31 настай залуу Техас мужийн Сиско нэртэй хотод иржээ. Энэ залуугийн байгуулсан банк нь дампуураад удаагүй байсан бөгөөд дансандаа 5000 доллартай л үлдээд байжээ. Ахиад шинээр банк байгуулах, эсвэл боломжийн банк худалдан авахаар эрэлд явж байсан  Хилтон хоноглохоор нутгийн зочид буудалд иржээ. Гэтэл сул өрөөний төлөө хоорондоо нударга зөрүүлэх олон хүн зогсож байгааг харсан Хилтон ихэд гайхжээ.

Ийм олон үйлчлүүлэгчтэй байна гэдэг ямар ч бизнесмений мөрөөдөл билээ. Гэтэл тэр зочид буудлын эзэн буудлаа зарахаас буцахгүй байгаагаа түүнд мэдэгдсэн байна. Ингээд Хилтон банк худалдан авахаас татгалзан анхныхаа зочид буудлыг худалдан авсан бөгөөд зургаан жилийн дараа гэхэд Далласт өөрийн нэрийн анхны зочид буудлын нээсэн юм.

Procter & Gamble  компаний толгой химич технологич Виктор Миллз ач нарынхаа нойтон живхийг солих, угаах, хатаах гэдэг ажлыг олон хийдэг хүн байжээ. Ямагт нойтон живхтэй, өлгийтэй ноцолдох нь түүнд тийм ч таалагддаггүй байсан болохоор амьдралаа хөнгөвчлөхийн тулд шингээх чадвар маш өндөртэй нугалаатай гадаргыг тусгай хэлбэр бүхий дотоожинд бэхэлсэн нэг удаагийн живхийг бүтээжээ.

Шинэ живхнийхээ эхний загваруудыг Миллз өөрийн ач нар дээрээ туршин боловсронгуй болгосон гэдэг. Ингээд боловсронгуй болгосон түүний живхийг Procter & Gamble компани нь Пампер гэсэн нэрээр зах зээлд гаргасан нь удалгүй живхний оноосон нэр болж хувирсан билээ.

АНУ дахь хамгийн анхдагч фаст фүүд ресторанудын сүлжээний нэг болох KFC-ийг Гарлан Сандерс жар гарсан хойноо үүсгэн байгуулсан юм. Тэр хүртэл Сандерс нь тун ядмаг амьдарч иржээ. Ердөө 6-р ангийн боловсролтой тэрээр 40 хүртлээ дугуй зарж, галч хийж, цэрэгт алба хааж, кондуктороор ажиллаж, фермерийн туслах байж, түгээгчээр гүйж, товчхон хэлэхэд олон арван мэргэжил сольж үзжээ. Гэвч тогтож удаан ажилласан газар нэг ч байсангүй. Гэр бүл нь зутруу амьдардаг байсан ч эхнэр нь нөхөртөө итгэл алдарсангүй хүнд бэрхшээлийг давж гарах гэж нөхөртөө чадахараа туслаж байсан байдаг. 1930 онд Сандерс авто засварын газар нээжээ. Тэгээд үйлчлүүлэгчиддээ зориулсан жижигхэн цайны газар нээх хэрэгтэй юм байна гэж шийдээд жижигхэн өрөөг цайны газар болгожээ. Өрөөнд ширээ, зургаан ширхэг сандал л байж.

Хоолыг Сандерс өөрөө гэрийнхээ галын өрөөнд бэлддэг. Тун удалгүй мань хүний авто засварын газар нь цайны газрынхаа шарсан тахиагаар Кентукки муж даяар алдартай болох нь тэр. Шарсан тахиаг “Гарлан Сандерсийн шарсан кентукки дэгдээхэй” гэж нэрлэжээ. Тахиаг амтлахын тулд Сандерсийн хийдэг 11 нэр төрлийн орцтой тусгай амтлагчийг үйлчлүүлэгч болгон нь онцлох болж.1937 он гэхэд Сандерс нь “Sanders Court & Cafe” нэртэй замын буудал, бас түргэн хоолны ресторан нээсэн байдаг. 1950-д он гэхэд Сандерс өөрийнхөө шарсан дэгдээхэйг Америкийн бусад олон зоогийн газруудаар зарах болж, 1960 он гэхэд бүх Америк даяар хэдэн зуун зоогийн газар Сандерсийн үйлчилгээг авдаг болсон байсан юм.

Фил Найт нь Орегоны их сургуулийн гүйлтийн багт дундын зайн гүйлтийн тамирчин байжээ. Тамирчны хувьд тааруухан байсан ч америк гүйлтийн гутал тун ч тааруухан гэдгийг сайн мэддэг байв. Германы Adidas бол 1960-аад онд бол маш чанартай ч гэлээ дийлэнх хүмүүст дийлэхээргүй үнэтэй байлаа. Ингээд Найт нь байдлыг өөрчлөг америкийн, чанар сайтай гүйлтийн гутал үйлдвэрлэхээр шийджээ.

Тэрээр “Blue Ribbon Sports” нэртэй компани байгуулаад судалгаа явуулж эхэлжээ. Ингээд чанар сайтай ч үнэ хямдтай гүйлтийн гутал гаргахын тулд үйлдвэрлэлийг зөвхөн Азид байлгахаас өөр аргагүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Үүний дараа 1964 онд өөрийн түнш Баурманытай хамт тус бүр 500 долларын хөрөнгө оруулалт хийж байгаад Японы “Оницука Тайгер” буюу одоогийн ASICS компанид 300 хос гүйлтийн гутал захиалан хийлгэжээ. Тэгээд японы гүйлтийн гутлаа америкт шууд л ачааны машин дээрээс нь зарж эхэлсэн байдаг. Борлуулалт ч нэмэгдсээр яваандаа японы гутлыг бус харин өөрийн Найк брэндийн спорт загварын гутлыг зардаг компани болсон түүхтэй.

Сайтуудыг хандалтаар нь эрэмбэлдэг alexa.com-ийн жагсааснаар Youtube нь хэрэглэгчийн тоогоор дэлхийд гуравдугаарт бичигддэг томоохон сошиал сайт юм. Тус сайтыг 2005 оноос Стив Чен, Чад Хурли, Жавед Кари нар ажиллуулж эхэлжээ. Тэд оройн зоог хамт идэхдээ бичлэг шэйрлэхэд хүндрэлтэй байдаг тухай ярилцсанаас Youtube-ийг бүтээх санаагаа олсон байна. 

YouTube.com домэйн нэрийг анх 2005 оны Валентины өдөр бүртгүүлжээ. Гэвч тус хаяг нь Universal Tube компанийн utube.com хаягтай ойролцоо тул эхэн үедээ эргэлзээ төрүүлдэг байсан аж. Одоогоор нэг тэрбум хэрэглэгчтэй бөгөөд дэлхийн нийт интернет хэрэглэгчдийн гуравны хоёр нь өдөр бүр байнга хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47240
0 эможи
keyboard_arrow_up