Ван И: БНХАУ, Панамын харилцаа зөв чиглэлд хөгжиж байна

2017 оны 9 сарын 18

БНХАУ ням гарагт Панамд Элчин сайдын яамаа нээсэн байна. Төв Америкийн тус улс өнгөрсөн зургадугаар сард Тайваниас харилцаагаа тасалсны дараа манай өмнөд хөрш Панамтай идэвхтэй харилцаж эхлээд байсан.

Arslan.mn

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Панамд хийж буй хоёр өдрийн албан айлчлалын хүрээнд Элчин сайдын яамаа нээсэн юм. Энэ нь тус бүс нутагт нээсэн Хятадын хоёр дахь дипломат албаны удирдах байр болжээ. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Хятад болон Панамын харилцаа зөв чиглэлд хөгжиж байна. Манай улсын хувьд улс төрийн харилцан итгэлцэл, эрх тэгш хамтын ажиллагааг Панам улстай бий болгоно. Хятад, Панамын харилцаа өндөр түвшинд хүрч хөгжинө гэдэгт бид найдаж байна" хэмээн тодотгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47154
0 эможи
keyboard_arrow_up