Зуны олимпийг Парис 2024 онд, Лос-Анжелес 2028 онд зохион байгуулахаар боллоо

2017 оны 9 сарын 14

2024 он зуны олимпийн наадмыг Парис хотод, 2028 оны зуны олимпийн наадмыг Лос-Анжелес хотноо зохион байгуулах шийдвэрийг Олон улсын Олимпын хороо  131 дэх удаагийн чуулганыхаа үеэр албан ёсоор зарласан байна.

Arslan.mn

Тус хоёр хот нь анх хоёулаа 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй байсан юм. Харин ОУОХ хоёр олимпийн наадмын санхүүжилтийг баталсны дараа Лос-Анжелес хот дахин дөрвөн жил хүлээн 2028 оны олимпийг зохион байгуулахаар тохиролцсон юм.

Arslan.mn

2008 болон 2012 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн боловч Бээжин болон Лондонд ялагдаж байсан Францын нийслэл Парис хот нь яг 100 жилийн дараа дахин олимпийн наадам зохион байгуулахаар болж байна.

Arslan.mn

ARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46971
0 эможи
keyboard_arrow_up