Бразилчууд эх баригчдаа эсэргүүцсээр

2014 оны 6 сарын 19

Бразилийн Рио де Жанейро, Сан Паулу мужид өчигдөр бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Иргэд эхлээд эрх баригчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтад хэтэрхий их хөрөнгө зарлагадсаныг эсэргүүцэн жагссан ч сүүлдээ “онгод нь орж”, болж бүтэхгүй байгаа бүхнийг хамж шимэн хашгирч гарсан аж.

Тухайлбал, 10 гаруй хотод нэгэн зэрэг болсон жагсаалд оролцогчид “авлига авахаа зогсоо”, “олон улсын тэмцээн зохион байгуулахад зарцуулж байгаа их мөнгөө нийгмийн халамжид зарцуул” гэх мэтээр өөр, өөр шаардлагуудыг тавьжээ. Жагсагчид авлига биднийг үнэхээр туйлдуулж байна гэлцэн уурссан нь эрх баригчдыг барьц алдуулж, аргадаж гуйсан мэдэгдэл хийхэд хүргэсэн байна.

Жагсаалд оролцогчид Олон улсын хөлбөмбөгийн холбооны туг далбааг шатааж, дэлгүүр хоршооны цоныхыг хагалан бүдүүлэг авирлажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4687
0 эможи
keyboard_arrow_up