АНУ-ын Сенат “Harvey“-д өртсөн иргэдэд 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр батлав
АНУ-ын Сенат пүрэв гарагт хуралдаж,“Harvey” хар салхинд өртсөн иргэдэд 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр батлав.
Сенатын 80 гишүүн зөвшөөрч, 17 гишүүн татгалзсанаар “Harvey”-ийн тусламжид анх төлөвлөж байснаас хоёр дахин их хөрөнгө зарцуулахаар болж байна. "Harvey"-ийн улмаас яаралтай тусламжийн сангийн хөрөнгө шавхагдаж, "Irma" хар салхи АНУ-ыг чиглэж байгаа нь тусламжийн санхүүжилтийг өсгөх шалтгаан болсон байна. Ийнхүү АНУ-ын Сенат улсын өрийн хязгаарыг түр хугацаанд цуцалж, өрийг 12 дугаар сарын найман хүртэл өсгөхөөр болж байгаа юм. Хэдий тийм боловч Сенатын энэхүү шийдвэрийг Төлөөлөгчдийн танхим дахин хэлэлцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж баталгаажуулах ёстой аж. Дональд Трамп улсын өрийн тааз, хязгаар гэх ойлголт огт байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.









