Дуучин Adele кинонд тоглоно
Дуучин Адель дуулалт кинонд гол дүр бүтээхээр болсон тухай “The Sun” сонинд бичжээ. Дуучин бүсгүй Чарльз Диккенсийн “Оливер Твист” зохиолоос сэдэвлэсэн киноны Нэнсийн дүрийг бүтээх юм байна.
Адель Лондон хотод өнгөрсөн долдугаар сард хийсэн тоглолтынхоо дараа “Шинэ цомгийнхоо аялан тоглолт дууслаа. Би Англи, Ирланд, Европ, АНУ-ын бүхий л нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн. Лондон хот сүүлчийн зогсоол байв. Дараа дахиад хэзээ тоглохыг мэдэхгүй байна” гэсэн захидлыг шүтэн бишрэгчиддээ илгээсэн юм. Эх сурвалжид дурдсанаар, дуучин бүсгүй кино зураг авалтын улмаас аялан тоглоолтоо цуцалсан бололтой. Энэхүү зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино 1968 онд Оскарын таван шагнал хүртэж байжээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН