“Hyundai Motor” компани БНХАУ-ын Цанчжоу дахь үйлдвэрээ хаалаа

2017 оны 9 сарын 06

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани гурван долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа БНХАУ дахь үйлдвэрлэлээ зогсоосон байна. Учир нь хөдөлгүүрийн хөргүүрийн систем нийлүүлэгч компани нийлүүлэлтээ зогсоосон нь ийнхүү Цанчжоу дахь үйлдвэрээ хаахад хүргэсэн гэж тус компани мэдэгджээ.

БНХАУ-д төвтэй, Германы компанийн эзэмшилд байдаг тус нийлүүлэгчийн хувьд төлбөрөө хугацаандаа авч чадахгүй байгаатай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн “Hyundai Motor” компанид эд анги нийлүүлэхээс татгалзаж эхэлсэн байна. Улмаар “Hyundai Motor” компани нийлүүлэгчтэйгээ тохиролцоонд хүрэх асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. БНХАУ дахь үйлдвэр хаагдсан нь тус компанийн хувьд учирч буй олон бэрхшээлтэй асуудлуудын нэг юм. Хэрэглэгчдийг татах шинэ загваруудаа танилцуулж чадахгүй байгаагаас гадна улс төрийн хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор хэрэглэгчид бодлоо өөрчилж эхэлснээр оны эхний хагаст тус улсын зах зээлд “Hyundai Motor”-ийн борлуулалт 42 хувиар буурчээ. Үүгээр ч зогсохгүй өрсөлдөгч компаниуд их хэмжээний хөнгөлөлт үзүүлж эхэлсэн нь тус компанид их хэмжээний шахалт үзүүлж байна гэж шинжээчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46731
0 эможи
keyboard_arrow_up