ШИ ЖИНЬПИН "BRICS"-ийн орнуудыг дэлхийд энх тайван тогтооход хамтрахыг уриалав

2017 оны 9 сарын 04

БНХАУ-ын Шиамен хотод "BRICS"-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Удирдагчдын уулзалтын өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Хөгжиж буй орнуудын хөгжлийн төлөө эдийн засгийн тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй”-г мэдэгдлээ.

Мөн "Ийнхүү эдийн засгийн шинэчлэл хийх нь дэлхийн бүх улс оронд үр ашгаа өгнө" гэж тэрбээр онцолсон байна. Үүнээс гадна Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Нэг бүс, Нэг зам" санаачилгынхаа талаар дурджээ. Тэрбээр энэхүү санаачилгыг “Геополитик, гадаад бодлогын хэрэгсэл биш харин хамтын ажиллагааны платформ” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн "BRICS"-ийн орнуудыг дэлхийд энх тайван тогтооход хамтран ажиллахыг уриалжээ. "BRICS" буюу Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ болон Өмнөд Африк гэсэн таван улсын энэ жилийн уулзалтад бизнесийн мянга гаруй төлөөлөл оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46635
0 эможи
keyboard_arrow_up