АНУ-ын Ерөнхийлөгч “Харви” хар салхины хохирлыг барагдуулахад хувиасаа нэг сая ам.доллар хандивлана

2017 оны 9 сарын 01

АНУ-ын Техас мужид буусан үерийн улмаас 100 мянга гаруй айл, өрхийн орон гэр сүйдсэн талаар Цагаан ордноос мэдээллээ. Түүнчлэн 44 хүн амиа алдаад байна. “Харви” хар салхины нөлөө нийлүүлэлтийн хэмжээг бууруулснаар цаашид түлшний үнэ өсөж магадгүй талаар "Schork Group"-ийн шинжээч мэдэгдсэн байна. Тухайлбал, түлшний ханш галлон тутамдаа 40 центээр өсөх төлөвтэй байгааг тус байгууллага онцолжээ. АНУ-ын хэмжээнд түлшний дундаж ханш долоо хоногийн өмнө 2.35 ам.доллартай тэнцэж байсан бол одоо 2.45 ам.долларт хүрч өсөөд байна. “Харви” хар салхины нөлөө үүгээр хязгаарлагдсангүй. Учир нь АНУ-ын өмнөд хэсгийн Техас мужид байрлах газрын тос боловсруулах найман үйлдвэр хаагдаад байгаа юм. “Goldman Sachs”-ийн мэдээлснээр АНУ өдөрт 18 сая баррел газрын тос боловсруулах хүчин чадалтай боловч энэ нь гурван сая баррел хүртэл буурсан байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Техас мужийг дайран өнгөрсөн “Харви” хар салхины улмаас хохирсон иргэдэд туслахыг америкчуудад хандан уриалжээ. Тэрбээр “Олон мянган америкчууд тусламжийн гараа сунгаж буйтай адилаар бусад хүмүүс ч мөн үүнийг хийх хэрэгтэй” гэж онцолсон байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Харви” хар салхины хохирлыг барагдуулахад хувиасаа нэг сая ам.доллар хандивлахаар болсон гэж Цагаан ордон мэдээллээ.

Үүнээс гадна үерт автсан Хьюстон хот орчимд химийн үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсон байна. "Arkema"-ийн мэдээлснээр орон нутгийн цагаар шөнийн 02.00 цагийн орчимд хоёр ч удаа дэлбэрэлт болж, тус химийн үйлдвэрээс утаа савсаж эхэлсэн байна. “Arkema” химийн үйлдвэрт болсон дэлбэрэлт хэр зэрэг аюултай болохыг одоогоор албаныхан мэдээлээгүй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46607
0 эможи
keyboard_arrow_up