"Yahoo"-ийн анхны захирал байраа 19.4 сая ам.доллараар үнэлэв

2017 оны 9 сарын 01

"Yahoo" компанийн хамгийн анхны Гүйцэтгэх захирал Тим Кугл 2003 оны эхээр худалдан авч байсан анхны байшингаа худалдах болсноо мэдэгдлээ. Калифорнийн Лос Алтосд байрлах таван га газар бүхий энэхүү байрыг анх найман сая ам.доллараар худалдан авч байсан бол одоо 19.4 сая ам.доллараар үнэлж байгаа юм.

1955 онд баригдаж байсан энэхүү байшинд сүүлд 2000 оны эхээр томоохон засвар хийж шинэчилжээ. Байшингийн гол онцлог нь гаднаа томоохон хэмжээний органик цэцэрлэгтэй, учир нь Тим Куглийн эхнэр Пэм Скотт цэцэрлэгтэй болох сонирхолтой байсан учраас хосууд олон төрлийн жимсний мод, ногоо зэргийг тарьсан байна. Байшин нийт 505 метр квадрат талбайтай ба унтлагын дөрвөн өрөө, угаалгын дөрвөн өрөө болон дөрвөн машины гараж, гаднаа усан сантай ажээ. Тим Кугл Пэм Скотт нар өөр үл хөдлөх зургаан хөрөнгөтэй учраас ийнхүү анхны байшингаа худалдахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46602
0 эможи
keyboard_arrow_up