Амансио Ортего дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ
Forbes сэтгүүлээс Испанийн нэхмэлийн “Inditex” концерн, “Zara” худалдааны брэндийг үндэслэгч Амансио Ортега-г дэлхийн хамгийн баян хүнээр тодруулжээ. Тэрбээр уг жагсаалтыг тэргүүлэгч “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтсийг ардаа орхин ийнхүү тэргүүлж эхэлжээ.
Мягмар гарагт “Inditex” компанийн хувьцааны ханш эрс өссөнөөр ийнхүү Амансио Ортега тэргүүлэх нөхцөл бүрдсэн гэж лхагва гарагт “Forbes” сэтгүүлд мэдээлжээ.
“Forbes”-ийн үнэлгээгээр, А.Ортегагийн хөрөнгө 85 тэрбум долларт хүрсэн ба энэ нь Б.Гейтсийн хөрөнгөөс 200 сая доллароор илүү байгаа юм. “Inditex”-ийн тэргүүн А.Ортега тус сэтгүүлийн чансааг анх 2015 оны 10 дугаар сард тэргүүлж байсан ч тун удалгүй буюу нэг хоноод тэргүүн байраа Б.Гейтс-д алдаж байсан юм. Ийм солилцоо 2016 оны 9 дүгээр сард бас давтагджээ.
“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс компанийнхаа 4,6 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг өөрийн буяны сандаа үнэгүй шилжүүлэн өгснөөр тэргүүн байрын итөлөөх өрсөлдөөн ширүүсэх шалтгаан болжээ.