Татарстаны тэргүүн хатагтай Оросын төрийн албан хаагч, депутатуудын хамгийн баян эхнэрээр тодорчээ

2017 оны 8 сарын 29

Татарстаны бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Рустам Миннихановын гэргий Гульсина Минниханова Оросын төрийн албан хаагч, депутатуудын хамгийн баян эхнэрүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Уг жагсаалт даваа гарагт “Forbes” сэтгүүлийн сайтад нийтлэгджээ.

“Forbes” уг жагсаалтыг 2016 оны дүнгээр Оросын эрх барих бүх түвшний төлөөлөгчдийн мэдүүлгийн тоо баримтуудад үндэслэн гаргасан байна.

“Forbes”-ын тоо баримтаар, Гульсина Миннихановын 2016 оны орлого 2,35 тэрбум рубль байсан бол түүний нөхрийн мөн хугацааны орлого 7,5 сая рубль байжээ. Гульсина Минниханова зочид буудлын бизнесээр дагнадаг “Лучано” компани болон спа-фитнесс үйлчилгээний компанийн хамтран эзэмшигчээр ажилладаг байна.

Уг жагсаалтын удаах байранд Улаан-Үүд хотын зөвлөлийн депутат Вадим Бредний-гийн эхнэр Раиса Бредная оржээ. Түүний 2016 оны орлого 1,92 тэрбум рубль байсан бол түүний нөхрийнх нь мөн хугацааны орлого 903 сая рубль байжээ. Раиса Бредная хүнсний үйлдвэрлэлийн “Титан” компанийн удирдах захирлаар ажилладаг байна.

Жагсаалтын эхний гуравт Брянск мужийн захирагч Алескандр Богомазын эхнэр Ольга Богомаз багтжээ. Түүний 2016 оны орлого 864 сая рубль байсан бол түүний нөхрийн орлого 3,6 сая рубль байжээ. Ольга Богомаз төмсний фермерийн аж ахуйн хамтран эзэмшигч аж.

“Forbes”-ын дээрх жагсаалтанд мөн “Ростех” төрийн өмчит корпорацын Ерөнхий захирал Сергей Чемезов, Төрийн Думын депутат Александр Некрасов, Воронеж мужийн Думын депутат Григорий Чуйко, Брянск хотын ардын депутатуудын зөвлөлийн депутат Алексей Исаев, Ставрополь хязгаар нутгийн Думын депутат Анатолий Жданов, Холбооны зөвлөлийн гишүүн Юрий Воробьев, Төрийн Думын депутат Сергей Петровын эхнэрүүд багтсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46453
0 эможи
keyboard_arrow_up