Гялгар уут хэрэглэхийг хориглолоо
2017 оны 8 сарын 29
Кени улсад гялгар уут үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглолоо. Хоригийг зөрчсөн хүнд 38 мянга орчим ам.долларын торгууль эсвэл дөрөв хүртэл жил хорих ял онох ажээ. Тус улсын Засгын газрын мэдэгдсэнээр, байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд ийм арга хэмжээ авч буй юм.
Үүний хариуд гялгар уут үйлдвэрлэгчид “Энэ хоригийн улмаас 80 мянган хүн ажилгүй болж байна” гэж мэдэгдэв. Кеничүүд сард 24 сая ширхэг гялгар уут хэрэглэдэг гэнэ. Африкийн өөр хэд хэдэн улс, тухайлбал, Өмнөд Африк, Руанда, Эритрей, гялгар уут хэрэглэхийг хуулиар хэдийнээ хориглосон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46443
0 эможи