"Volkswagen"-ийн инженер асан Жэймс Лиангт гурван жилийн хорих ял ногдуулав

2017 оны 8 сарын 28

Өмнө нь "Volkswagen" компанид инженерээр ажиллаж байсан Жэймс Лиангт гурван жилийн хорих ял, 200 мянган ам.долларын торгууль ногдууллаа. 63 настай Жэймс Лианг АНУ-ын Байгаль орчны хуулийг зөрчиж, олон зуун мянган автомашинд зориулж хууль бус төхөөрөмж үйлдвэрлэхэд гар бие оролцсон гэж буруутгасан байна. Энэ нь автомашины хорт утаатай холбоотой хэргээр ял шийтгэл авч буй анхны тохиолдол болж байгаа аж. Үүгээр зогсохгүй үүний цаана дахин долоон хүн ял шийтгэл сонсож магадгүй байна. Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen" компани 2006-2015 онд АНУ, Европын Байгаль орчны хууль хэрэгжүүлэгч байгууллагуудыг мэхлэх зорилгоор дизель хөдөлгүүртэй автомашинууддаа хууль бус програм хангамж ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч, 25 тэрбум ам.долларын торгууль төлөхөө амласан юм. Олон улсад хууль бус програм хангамж бүхий 11 сая ширхэг автомашин борлуулсны дийлэнх буюу 600 мянгыг нь АНУ-д борлуулжээ. Гурван жилийн хорих ял сонссон Жэймс Лианг одоо ч “Volkswagen”-д ажилласан хэвээр байгаа юм байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах боломжтой ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46407
0 эможи
keyboard_arrow_up