БНАСАУ-ын бизнес эрхлэгчдийг Хятадад ажиллахыг хориглов
2017 оны 8 сарын 28
Хойд Солонгосын хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан шинэ үйлдвэр байгуулахыг БНХАУ-ын эрх баригчид хориглолоо. Тус улсын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, уг шийдвэр хэвлэгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.
Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй хамтарсан үйлдвэрүүдэд хөрөнгөө нэмэгдүүлэхийг хориглов. Энэ шийдвэр нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн 2371 дүгээр тогтоолын 12 дугаар заалтыг биелүүлэхтэй холбоотой гэнэ.
Үүнээс өмнө энэ сарын 15-нд БНАСАУ-аас нүүрс, далайн гаралтай бүтээгдэхүүн, тэрчлэн төмөр, хар тугалга болон эдгээр металлын хүдэр худалдан авахыг Хятад улс хоригложээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46395
0 эможи