"Jeep" загварын автомашины борлуулалтаа өсгөнө

2017 оны 8 сарын 28

Автомашин үйлдвэрлэгч "Fiat" компани "Jeep" загварын автомашины борлуулалтаа өсгөхөөр төлөвлөж байна. Энэ нь олон улсын зах зээлд "SUV" ангиллын автомашины эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой юм. Тус компанийн тооцоолсноор "Jeep"-ийн жилийн борлуулалт ирэх жилд 30 хувиар нэмэгдэх ажээ. Ингэснээр жилийн борлуулалт нь хоёр сая ширхэгт хүрэх боломжтой гэж "Fiat" компани онцоллоо.

Түүнчлэн "SUV" ангиллын автомашины эрэлт өндөр хэвээр байвал жилд долоон сая ширхэг "Jeep" борлуулах боломжтой гэж найдаж байгаа аж. Хэдий тийм болов "IHS Markit" зах зээлийн судалгааны байгууллагаас "Fiat" компани борлуулалтын төлөвлөгөөндөө хүрэхэд маш хүндрэлтэй гэдгийг онцолж байна. Учир нь сүүлийн 10 жилд зөвхөн "Toyota"-ийн "Corolla" загварын автомашин л жилд долоон сая ширхэг зарагджээ. Учир нь энэхүү загвар нь хэрэглэгчдийн шаардлагад хамгийн их нийцдэгээс гадна боломжийн үнэтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46384
1 эможи
keyboard_arrow_up