БНХАУ мэдээллийн технологийн хэрэглээг 900 тэрбум ам.долларт хүргэнэ
БНХАУ инновацийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Тус улс нь IT-ийн хэрэглээ, цар хүрээг 2020 он гэхэд жилийн 11 хувиар нэмэгдүүлж, 900 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Үүнд дрон, зүүдэг төхөөрөмж гээд дижитал тоног төхөөрөмжүүдээс авхуулаад эрүүл мэндийн цахим зөвлөгөө, энтертейнментаас гадна бүртгэл, захиалга хийдэг бүх төрлийн цахим үйлчилгээ багтжээ. Цаашлаад 2020 оноос эдийн засгийн өсөлтийг хангах "шинэ, чухал" чиглэлд хиймэл оюун ухааны салбарыг нэрлэсэн байна.
Мэдээллийн технологи нь БНХАУ-ын эдийн засагт хамгийн их шинийг эрэлхийлсэн, хамгийн хурдан хөгжиж байгаа салбаруудын нэгт тооцогдож байна. Энэхүү салбар цар хүрээгээ тэлэхтэй зэрэгцээд ажлын байрны тоо нэмэгдэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой БНХАУ-ын Төрийн зөвлөл албан мэдэгдэлдээ онцолжээ.