"HTC"-ийн зах зээлийн үнэлгээ 75 хувиар буурчээ

2017 оны 8 сарын 25

Тайванийн гар утас үйлдвэрлэгч "HTC" компани бизнесийн стратеги бодлогын хувилбаруудаа боловсруулж байна. "Виртуал бодит байдал"-ын нүдний шилний бизнесээ бие даасан болгох, эсвэл компаниа нэг мөр худалдах гэсэн хувилбарууд үүнд багтаж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Нэг хэсэг ухаалаг гар утасны дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн нэгт багтаж байсан "HTC" компани виртуал бодит байдлын "Vive" хэмээх нүдний шилний бизнесээ зарах эсвэл бизнесийн загварыг нь өөрчилж магадгүй байна. Харин компанийг бүхэлд нь зарах магадлал арай бага байгаа аж. Учир нь төрөлжсөн бизнес сонирхох худалдан авагчдын цар хүрээ харьцангуй хязгаарлагдмал байгааг эх сурвалж тайлбарлажээ. "HTC" компанийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувь буурснаас зах зээлийн үнэлгээ нь сүүлийн таван жилд 75 хувиар буурч, 1.8 тэрбум ам.доллар болсон байна. Тус компани виртуал бодит байдлын шилний бизнест гол анхаарлаа хандуулсаар иржээ. Үүний дүнд I улиралд, "Vive" шил 190 мянган ширхэг борлогдсон талаар “IDC” мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46352
0 эможи
keyboard_arrow_up