Mark Zuckerberg: Facebook –ийн дахин нэг шинэчлэл
Facebook дахин нэг шинэчлэл хийж байна. Үүний талаар Mark Zuckerberg өөрийн facebook хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн салбарт илүү сайн түнш болохын тулд бид “Facebook Journalism Project” төслийг эхлүүлсэн. Манай багийнхан фэйсбүүк хэрэглэчидэд интернетээс уншиж буй мэдээллээс илүү мэдээлэл авахад нь туслах зорилгоор олон газруудтай хамтран ажиллаж байна.
Энэ 7 хоногт нэгэн шинэчлэл хийж байгаа. Үүнд: Аливаа нийтлэлийг олохыг хүсэх, эсвэл чиг баримжаагаа харахыг хүсвэл хажуу буланд нийтлэлийн лого байршсан байх болно. Эцэст нь, бидний зорилго бол Facebook дээрх бүх нийтлэлд, нийтлэгчийн ЛОГО –г байрлуулах явдал юм. Ингэснээр хэрэглэгчид нийтлэлийн талаар илүү ихийг олж унших боломжтой болж байгаа юм.
Бид мэдээллийн салбарыг дэмжих зорилгоор янз бүрийн арга туршиж үзэн, хэвлэл мэдээллийнхэнтэй үргэлжлүүлэн ажиллаж байна.