А.Меркель:Турктай гаалийн холбоо байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй

2017 оны 8 сарын 23

Германы канцлер Ангела Меркель гаалийн холбоо байгуулах тухай Европын холбоо, Туркийн хооронд хийгдэж буй хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзжээ. Энэ тухай тэрбээр лхагва гарагт ХБНГУ –д нэртэй блогчидтой сонгуулийн кампанит ажлын хүрээнд уулзах үеэрээ мэдэгджээ. “Ямар ч тохиолдолд бид одоогийн байдлаар Турктэй гаалийн холбоог өргөжүүлэхгүй. Цаашид гүнзгийрүүлэх тухай бол бүр ч ярилтгүй” хэмээн А. Меркель онцлон дурьдаад “Бидэнд саналын олон зөрүүтэй асуудал байгааг нуух шаардлагагүй” гэлээ. Түүгээр ч барахгүй “Турк улстай харилцаа холбоо муу байгаа энэ нөхцөлд бид хүмүүсээ Туркид хөрөнгө оруулалт хийх болон чөлөөтэй аялахдаа болгоомжтой байхыг байнга сануулж байгаа. Турк улс бол зөвхөн Ерөнхийлөгч Эрдоган болон түүний Засгийн газар биш юм. Бид Туркийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй 50 хувийн эрх ашгийг ч бас бодолцох ёстой” гэсэн байна.

ХБНГУ –ын ГХ –ийн сайд Зигмар Габриэль өнөөгийн нөхцөл байдалд гаалийн холбоо байгуулах тухай Европын холбоо, Туркийн хооронд хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг мөн батлан хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46250
0 эможи
keyboard_arrow_up