ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байсан газарт амиа золиослогч халдлага үйлджээ

2014 оны 6 сарын 18

Нигерийн Иобе мужид хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байсан газарт амиа золиослогч халдлага үйлдэж хэд хэдэн хүний аминд хүрчээ. Орон нутгийн эмнэлгийнхний мэдээлж буйгаар маш олон хүн шархадсан гэнэ. Даматуру тосгонд болсон энэхүү дэлбэрэлтийн үеэр хэчнээн хүн шархадсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Дэлбэрэлтийн дараа Иобе тэргүүтэй гурван мужид онц байдал зарлаж, орон нутгийн албаныхан харуул хамгаалалтаа чангатгасан байна. Бразил, Мексикийн тоглолтыг шууд дамжуулах үеэр буюу мягмаг гарагийн шөнө болсон дэлбэрэлтийн эзэн холбогдогч нь одоогоор тодорхой бус байгаа ч алан хядагчдын Боко Харам бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж Нигерийн цагдаагийн газрын удирдлага таамаглаж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4624
0 эможи
keyboard_arrow_up