"Johnson & Johnson"-ийг 417 сая ам.доллараар торгоно

2017 оны 8 сарын 22

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Johnson & Johnson" компанийг 417 сая ам.доллараар торгох шийдвэрийг Лос Анжелес хотын шүүхээс гаргажээ. Тус компани торгуулийн мөнгийг АНУ-ын иргэн 62 настай нэгэн эмэгтэйд төлөх үүрэг хүлээгээд байгаа юм. Учир нь шүүхэд хандсан эмэгтэй "Johnson & Johnson"-ийн хүүхдийн хуурай цацлагыг урт хугацааны турш хэрэглэсний улмаас өндгөвчний хорт хавдартай болсон гэсэн онош гарчээ.

"Johnson & Johnson" компанийн хүүхдийн цацлагатай холбоотой нийт 5500 зарга холбогдох шатны шүүхэд ирсэн аж. Харин нийт шийдэгдсэн таван заргын дөрөвт нь "Johnson & Johnson" ялагдаад байна. Тус компани давж заалдах шатны шүүхээр явахаа мэдэгдсэн ба бүтээгдэхүүн аюулгүй гэсэн мэдэгдлийг хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46197
0 эможи
keyboard_arrow_up