Хошин урлагийн домог Жерри Льюис 91 насандаа таалал төгслөө

2017 оны 8 сарын 21

Олон улсын хошин урлагийн түүхэнд 50-аад жилийн турш өөрийн гэсэн орон зайг бий болгож хошин урлагийн домог болсон Америкийн жүжигчин Жерри Льюис 91 насандаа таалал төгслөө. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Лас-Вегас дахь гэртээ 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Тэрбээр 1950, 1960-аад оны хамгийн алдартай хошин шогийн жүжигчин байсан бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц хошин шогийн яриагаараа алдаршиж "The Nutty Professor" наргиагаараа дэлхийд алдартай зохиолч-жүжигчнээр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Түүний цуцалтгүй хөдөлмөрч төдийгүй өөрийн өвөрмөц хошиг урлагийн төрлийг нь үнэлэн 1977 онд Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлж байжээ.

Тасралтгүй 45 жилийн турш хошин урлагт ажиллах хугацаандаа тэрбээр жил бүр телевизийн хөтөлбөрөөр дамжуулан 2,45 тэрбум долларыг өвчтэй хүмүүст зориулан цуглуулсан байна.

Ж.Льюис хамгийн сүүлд 87 насандаа "Max Rose" хэмээх кинонд жааз хөгжимчний амьдралыг өгүүлсэн кинонд тоглож 2013 онд дэлгэцэнд гарсан байна. Түүний дэлгэцийн бүтээлүүдээс дурдвал 1959 онд "It's a Mad, Mad, Mad, Mad World" ,1958 онд "The Geisha Boy" болон 1984 онд "Funnybones" хэмээх кинонуудад тоглосон байна. Тэрбээр урлагт хүчин зүтгэсэн он жилүүддээ нийт 45 кинонд тогложээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46177
0 эможи
keyboard_arrow_up