Малала Оксфордын оюутан боллоо

2017 оны 8 сарын 19

НҮБ-ын энх тайвны элч Малал Юсафзай Оксфордын их сургуульд Улс төр, Гүн ухаан, Эдийн засгийн чиглэлээр сурахаар болжээ.  Пакистаны баруун хойд хэсэгт амьдардаг байсан Малала охины хувьд охидыг сургуульд сурахыг хориглосныг эсэргүүцэн тэмцэж байснаараа дэлхий дахинд танигдсан бөгөөд өдгөө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэж буй билээ. Малала Юсафзай 11 настайгаасаа охид, эмэгтэйчүүдийн боловсролын төлөө тэмцэж, өдгөө НҮБ-ийн энх тайвны элч болсон юм.

Тэрээр талибанчуудад буудуулсан ч азаар амьд үлдэж, гэр бүлийнхний хамт Их Британи руу дүрвэжээ. Их Британид дүрвэн ирснийхээ дараа 17 настайдаа Нобелийн Энх тайвны шагнал хүртэж, өөрийн үйл хэргээ тайван замаар үргэлжлүүлж яваа юм.

Малала Юсафзай дэлхийн нэр хүндтэй их сургуульд суралцах болсондоо сэтгэл нь догдолж баярлаж буйгаа илэрхийлээд хичээлийн шинэ жилийн мэндийг бүх сурагч, оюутнуудад хүргэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46136
0 эможи
keyboard_arrow_up