Марк Цукерберг хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэлээ

2017 оны 8 сарын 19

Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр хоёр сарын амралт авчээ. Энэ хугацаанд, түүний сошиал сүлжээнд ямар нэгэн муу зүйл болохгүй гэж найдаж байгаа тухайгаа тэрбээр тоглоомоор хэлсэн байна. 

Facebook-ийн ажилчид энэ төрлийн нөхцөлд дөрвөн сарын амралт авдаг аж. Ингэхдээ үүнийгээ хэсэгчлэн эдлэх боломжтой байдаг юм байна. 

Үүний дагуу, Марк Цукерберг хоёр сарын амралтаа хэсэгчлэн эдлэх гэнэ. Тэрбээр эхний нэг сард нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол хоёр дахь сарын амралтаа 12 дугаар сард авах ажээ. 

Сонирхуулахад, Цукерберг, Присцилла Чан нар 14 жилийн өмнө Харвардын их сургуульд суралцаж байхдаа танилцаж, 2012 оны хавар гэрлэсэн билээ. Тэдний анхны охин Макс 2015 онд төржээ. 

Марк Цукерберг 2004 оны хоёрдугаар сарын 4-нд Харвардын их сургуульд суралцаж байхдаа гурван найзтайгаа хамтран Facebook –ийг үүсгэн байгуулсан түүхтэй. 
Forbes сэтгүүлийн мэдээллээр, Facebook-ийг бий болгосон эхний гурван сард л гэхэд Марк Цукербергийн хөрөнгө 58 тэрбум ам.доллараар хэмжигдэж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46133
0 эможи
keyboard_arrow_up