ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Б.Обамагийн жиргээ +Оны өндөр орлоготой эмэгтэй жүжигчин +Нэг цэнэглэлтээр 500 км туулах цахилгаан автомашин

2017 оны 8 сарын 18

 

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ОЛОН УЛСАД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.


ДЭЛХИЙ ДАХИНД

Цагаан ордны харилцаа, холбооны шинэ захирал

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинэ томилгоо мөн л олон улсын анхаарлын төвд байна. Энэ удаад Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах үүргийг гүйцэтгүүлэхээр 28 настай Хоуп Хиксийг томиллоо. Хоуп Хикс Цагаан ордны Стратегийн харилцааны албаны даргын албыг хашдаг. Хикс нь Доналд Трамптай сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр, тодруулбал Twitter хуудсыг нь хариуцан ажиллаж байжээ. Мөн охин Иванка Трампынх нь загварын төсөлд хамтарч байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн Харилцаа холбооны албаны өмнөх  дарга Энтони Скарамуччи хоёр долоо хоногийн өмнө огцорсон. Энэ албанд ердөө л арав хоног ажиллаад, чөлөөлөгдсөн юм. Тэгвэл Хоуп Хикс гэж хэн бэ?

Хоуп Хикс Трампын гэр бүлтэй олон жилийн өмнөөс ажиллаж байгаа. 2012 онд охин Иванка Трампын Hiltzik Strategies компанид ажилд оржээ. Тэрбумтны охинд шинэ загварын хувцасны борлуулалт дээр тусалж, олон нийттэй харилцах ажил эрхэлсэн байна. 2014 онд Хикс Доналд Трампын сонгуулийн өмнөх кампанит ажил нэгджээ. Хиксийг маш хөдөлмөрч, тууштай, шаргуу гэж хамтран ажиллагсад нь үнэлдэг байна.

Сонгуулийн өмнөх кампанит ажил, сурталчилгааны үеэр Хикс бараг бүх л томилолтонд Доналд Трампыг дагалдаж, сэтгүүлчидтэй харилцаж, мөн сошиал сүлжээн дэх хуудсыг нь хөтөлдөг байжээ.

Чухам ийм л хөдөлмөрч байдлыг Трампын багт өндрөөр үнэлдэг. Neesweeek сайтын гаргасан судалгаагаар, 2017 оны 6-р сарын байдлаар Хикс нь Цагаан ордны хамгийн өндөр цалинтай ажилтнуудын жагсаалтын дээгүүрт бичигджээ. Жилд 179 мянган ам.долларын цалин авдаг байна.

Цаг уурын өөрчлөлтэй тэмцэхээр “Ногоон” бонд гаргажээ

Азийн хөгжлийн банк цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр санаачилсан төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор  таван жилийн хугацаатай “Ногоон” бонд гарган 1.29 тэрбум ам.доллар бүрдүүлжээ. Тус банк 2020 он хүртэл дэлхийн дулаарлыг тогтоон барих төслүүдийн санхүүжилтийг зургаан тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Эхний ээлжийн санхүүжилтээ гаргасан нь энэ. Эл хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбумыг нь сэргээгдэх эрчим хүчийг үр ашигтай болгох, ногоон хөгжлийг дэмжихэд зарцуулах юм. Үлдсэн хөрөнгийг хөдөө аж ахуйн салбар болон цаг уур өөрчлөгдөхөд хүргэж буй байгалийн гамшигт үзэгдлийн аюулыг бууруулахад зориулах аж.

 Б.Обамагийн жиргээ дээд амжилт тогтоожээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Виржини муж улсын Шарлотсвилл хотод амралтын өдрүүдэд неонацистууд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд болсон мөргөлдөөний талаар жиргэсэн нь цахим ертөнцөд хамгийн их магтаал сайшаалыг хүртсэн жиргээ болжээ.
 Б.Обама янз бүрийн арьс өнгөтэй хүүхдүүдтэй мэндчилж байгаа зургаа оруулан доор нь Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн намтарт байдаг нэгэн үгийг хамт жиргэсэн байна. Уг намтарт “Хэн ч бусдыг арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэгээр нь үзэн ядаж төрдөггүй. Хүмүүс үзэн ядахад суралцсан байх ёстой. Тиймээс үзэн ядаж сурдаг шигээ тэд хайрлахад ч суралцаж болно” гэж бичсэн байдаг.
 Лхагва гарагийн байдлаар Б.Обамагийн жиргээ 5.5 сая “лайк” цуглуулжээ. Энэ нь компанийн түүхэнд хамгийн их лайк цуглуулсан жиргээ болсныг “Твиттер” онцолжээ.
 

“Биг-Бен” хонх засварын ажлын улмаас дөрвөн жил дуугарахгүй

Их Британийн парламентын ордны дээр байдаг алдарт цаган цамхгийн доторх  “Биг-Бен” хонх засварын ажлын улмаас дөрвөн жилийн турш дуугарахгүй нь ээ.

Хонх, цаг болон Их Британийн хамгийн алдартай барилгыг өөртөө хамааруулдаг “Элизабетийн цамхаг”-т /албан ёсны нэр нь/ энэ сарын 21-ний даваа гарагаас эхлэн их засвар хийх гэж байгаа аж. Тиймээс цаг тутамд дуугардаг тус цамхгийн хонхыг 2021 он хүртэл зогсоохоор шийджээ.  Гэхдээ “Биг-Бен”-ийг тэмдэглэлт баяраар, тухайлбал Зул сарын баяраар дуугаргаж байх ажээ.

“Биг-Бен” нь 13.7 тн жинтэй бөгөөд цаг тутамд дуугардаг бол дөрвөн талд нь байрлах тус бүр нь 1-4 тн жинтэй дөрвөн хонх нь 15 минут тутамд дуугардаг аж.

ТЕХНОЛОГИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД


Hyundai: Нэг цэнэглэлтээр 500 км туулах чадвартай цахилгаан автомашин үйлдвэрлэнэ 

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компани цахилгаан автомашины зах зээлд нэвтэрч, нэг цэнэглэлтээр 500 км туулах чадвартай цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэж мэдэгдлээ.
 Шинэ загвар цэнэг хураагуурын найман нөөцтэй байхаас гадна бүрэн цахилгаан болон түлшнээс цахилгаан үүсгүүр бий болгох технологитой байхаар төлөвлөжээ. Ингэснээр цахилгаан автомашины нэг цэнэглэлтээр туулах зам их нэмэгдэнэ гэж үзсэн байна. “Bernstein” судалгааны газрын үзэж байгаагаар, 2021 онд зах зээлд нэвтрэх “Hyundai”-ийн загварууд өрсөлдөх чадвар өндөр байх магадлалтай. Гэхдээ хамгийн том өрсөлдөгч “Tesla” энэ зах зээлд тэргүүлэх хүлээлттэй байгаа юм. Түүнчлэн олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, 2017 онд бүртгэгдсэн цахилгаан автомашины тоо 2016 оныхоос 750 мянгаар нэмэгдсэн байна.

БИЗНЕСИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД


Билл Гейтс сүүлийн 17 жилд хамгийн том буюу 4,6 тэрбум долларын хандив өргөжээ

“Microsoft” компанийг үндэслэгч дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс буяны үйлсэд зориулан 2000 оноос хойш хамгийн том хандиваа өргөжээ. Энэ тухай мягмар гарагт “Bloomberg” агентлаг АНУ-ын үнэт цаас, биржийн комиссоос нийтлүүлсэн мэдээллийг иш татан мэдээллээ.

Өдгөө 61 настай тэрбумтан 6 дугаар сарын 6-нд компанийнхаа 4,6 тэрбум долларын хувьцааг хандивласан юм. Дээрх мөнгийг ямар байгууллага хүлээж авсан талаарх мэдээлэл байхгүй байгаа аж. Bloomberg-ийн мэдээлснээр, Microsoft компанийг үндэслэгч болон түүний эхнэрийн байгуулсан “Билл ба Мелинда Гейтс” сан /Bill & Melinda Gates Foundation/ сайн үйлсийг хамгийн их өгөөмрөөр ивээн тэтгэдэг байгууллагаар тодорчээ. 

Өмнөд Солонгосын бүх компаниудын хувьцааны гуравны нэг гадаадынхны гарт оржээ

Гадаадын хөрөнгө оруулагчид Өмнөд Солонгосын компаниудын 33,4 хувийг эзэмшдэг байна. Энэ тухай лхагва гарагт БНСУ-ын санхүүгийн хяналтын хороо мэдээлжээ. “Гадаадын хөрөнгө оруулагчдын гарт байгаа хувьцааны нийт үнэ 605,7 их наяд вон /532 тэрбум доллар/ болж байгаа” аж. Тус хорооны тэмдэглэснээр, зохих статистик мэдээг цуглуулсан түүхэн хугацааны туршид анх удаагаа 600 их наяд воны босгыг давж байгаа нь энэ ажээ.

Хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулагчдын 41,9 хувь нь АНУ-ын иргэд байгаа ба тэд нийт 222,8 тэрбум долларын үнийн дүн бүхий үнэт цаасыг эзэмшдэг байна. Дараа нь Европын орнуудын хөрөнгө оруулагчид 150 тэрбум доллар, Ази 67 тэрбум доллар, Ойрхи Дорнод 22 тэрбум доллароор жагсч байгаа ажээ.

Google, Apple, Facebook компаниуд АНУ-ын шүүхэд ханджээ 

Google, Apple, Facebook тэргүүтэй хэд хэдэн компани АНУ-ын шүүхэд хандан шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гар утасны байршлын талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагынхан шүүхийн зөвшөөрөлгүйгээр авч болох эсэх асуудлыг нарийвчлан тогтоож өгөхийг хүсчээ. Google, Apple, Facebook түүнчлэн Airbnb, Dropbox компаниуд дээрх хүсэлтдээ, “Хууль сахиулах байгууллагынхан тоон мэдээлэл нь нууц байдаг гэж итгэж найдаж буй хүмүүс болон технологийн интернет-үйлдвэрийн газруудтай бодитоор харилцах явдлыг хангах зорилгоор Дээд шүүх АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлтийн тодорхой зүйл заалтуудыг хэрэглэх эрх зүйд нарийвчилсан тайлбар өгөх” шаардлагатай байна гэжээ. Дээрх компаниуд хэд хэдэн эрх зүйн зүйл заалтууд, тэдгээрийн тайлбарууд нь орчин үед “чухал ач холболдолтой биш” болоод байна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Иймд АНУ-ын шүүх “тоон технологийн хөгжлийн цаг үед хүмүүсийн хувийн амьдралд оролцохгүй байх асуудалд илүү уян хатан хандах” шаардлагатай болж байгаа аж.

СОЁЛ УРЛАГИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД


2017 оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчинээр Эмма Стоуныг нэрлэжээ

"Forbes" сэтгүүл Эмма Стоуныг дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчинээр хүлээн зөвшөөрчээ. Тус сэтгүүлийн сайтад лхагва гарагт нийтлэгдсэн 2017 оны чансаагаар “Ла-Ла Ленд” киноны од сүүлийн жилд 26 сая долларын орлого олсон байна. 
Жагсаалтын удаахь байранд өдгөө 48 настай жүжигчин Женнифер Энистон 25,5 сая долларын орлогоор орсон ба Э.Стоунаас ялгаатай нь гэвэл тэрбээр кино прокатын орлогоос хувь авдаг төдийгүй “Emirates airlines”, Smartwater, Aveeno, Living Proof зэрэг компаниудтай байгуулсан реклам зар сурталчилгааны гэрээнээс давхар орлого олдог байна. “Найзууд” цуврал киноны од Женнифер Энистоны тодорхой хувийг нь эзэмшдэг "Living Proof" компани 2016 онд зарагдсан бөгөөд харин хэдээр зарсан нь нууц байдаг аж.

Тейлор Свифт заргаа авав

Америкийн поп од Тейлор Свифт заргаа авч чаджээ. 2013 онд болсон тоглолтын үеэр өөрийг нь оролдсон гэж DJ Дэвид Мюллерын эсрэг дуучин бүсгүй шүүхэд зарга мэдүүлээд байсан юм.

Америкийн Колорадо муж улсын Денвер хотод өчигдөр энэ хэргийн шүүх хурал болсон байна.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, сэжигтэн Д.Мюллер нь дуучин бүсгүйн банзал доогуур гараа оруулж, гуяыг илж таалахыг завджээ. Т.Свифт бэлгэдлийн шинжтэй нэхэмжилсэн 1 доллароо авсан аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46131
0 эможи
keyboard_arrow_up