Цагаан ордны Харилцаа холбооны захирлаар томилогдож буй Хоуп Хикс гэгч хэн бэ?
Цагаан ордон дахь Харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр 28 настай Хоуп Хикс хэмээх бүсгүй томилогдлоо. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Fox News агентлаг мэдээлсэн байна. Тус хэвлэлд тэмдэглэж буйгаар Хикс нь Дональд Трамптай сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцож байсан аж. Тухайлбал, тэрбээр Трампын “Twitter” хуудсыг удирдан ажилладаг байв.
Трампын баг дахь “өөрийн хүн”
Хиксийн тууштай, дипломат занг нь гол шалгуур болгожээ. Мөн томилгоонд өөр бусад хүчин зүйл нөлөөлсөн талаар ч Америкийн хэвлэлүүд онцолж байна.
Хоуп Хикс Трампын гэр бүлтэй олон жилийн өмнөөс ажиллаж байгаа. 2012 онд охин Иванка Трампын Hiltzik Strategies компанид ажилд оржээ. Тэрбумтны охинд шинэ загварын хувцасны борлуулалт дээр тусалж, олон нийттэй харилцах ажил эрхэлсэн байна. 2014 онд Хикс Доналд Трампын сонгуулийн өмнөх кампанит ажил нэгджээ. Хиксийг маш хөдөлмөрч, тууштай, шаргуу гэж хамтран ажиллагсад нь үнэлдэг байна.
Үүнээс өмнө тэрбээр Трампын охин Иванкагийн загварын төсөлд оролцож байлаа.
Хиксийн өмнө Цагаан ордны Харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирлаар Энтони Скарамуччи 10-хан хоног ажиллаад, хоёр долоо хоногийн өмнө огцорсон гэдгийг бүгд мэднэ. Харин энэхүү том албан тушаалд Хикс томилогдож буй нь тодорхой зорилготой, зарчимч, дипломатч зантай нь холбоотой гэж Америкийн хэд хэдэн хэвлэлд тэмдэглэжээ. Харин шүүмжлэгчид түүнийг энэ албан тушаал томилсон хэд хэдэн шалтгаан бий гэж харж байна.