Усэйн Болт “Manchester United”–ын төлөө тоглоно

2017 оны 8 сарын 17

Хөнгөн Атлетикийн спортын домогт тамирчин Усайн Болт “Manchester United”–ын төлөө тоглож, мөрөөдлөө биелүүлж магадгүй байна.

Тодруулбал, тэрбээр ирэх сарын 2-нд “Old Trafford” цэнгэлдэхэд болох “Manchester United” болон “Barcelona”багуудын домгуудын хооронд болох хандивын тоглолтод оролцох боломжтой аж. Түүнийг энэ тоглолтод оролцуулах боломж байгаа талаар “Manchester United” клубын удирдлагууд хэлсэн юм байна.

Харин домогт гүйгч Болт “Хүн бүхэн л намайг хөлбөмбөг тоглох хүсэлтэй байдгийг минь мэдэх байх. Одоо бол би Моуриногоос дуудлага хүлээгээд л утсаа хараад сууж байдаг ажилтай болсон. Ямар ч байсан цаадах чинь наймааны цонх хаагдахаас өмнө надтай холбогдох байх” хэмээн ярьсан байна.                                                                                  

Эх сурвалж: Монголын Мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46062
0 эможи
keyboard_arrow_up