Турк хилийнхээ дагуу 144 км урт хана босгож байна

2017 оны 8 сарын 11

Ирантай залгаа Туркийн хил дээр 144 км урт хаалт хана барих ажил эхэлсэн тухай “Анадолу” агентлаг мэдээллээ. Энэ хана хууль бусаар хил давах гэсэн оролдлогыг таслан зогсооно гэж Туркийн эрх баригчид үзэж байна. Таван үе шаттай үргэлжлэх барилгын ажил ирэх аравдугаар сард дуусах гэнэ. Хананы дагуу байрлах хилийн шалган нэвтрүүлэх 15 цэгийг сум үл нэвтрэх шилээр тоноглох аж. Туркийн Сайд нарын танхимын дэргэдэх Орон сууцны санг хөгжүүлэх газар уг ханыг барьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45885
0 эможи
keyboard_arrow_up