Forbes сэтгүүлд Монгол залуугийн тухай гарчээ

2014 оны 6 сарын 17

Forbes сэтгүүлийн саяхны дугаарт АНУ-ын компаниудад хакерын түвшний сайн мэргэжилтнүүд олж өгдөг HackerRank хэмээх стартап компаний тухай нийтлэл гарчээ.

АНУ-д Силикон валлей хавийн технологийн компаниуд голдуу Stanford, MIT, Berkeley, CalTech зэрэг хэдхэн нэр хүндтэй сургуулиудаас мэргэжилтнүүдээ авдаг.

Гэвч АНУ даяар зөвхөн технологийн биш, олон компаниудад программ хангамжийн сайн мэргэжилтнүүд их эрэлттэй байдаг гэнэ. Сүүлийн үед Америкчууд STEM буюу Шинжлэх ухаан, Технологи, Инженер, Математикын салбарт ажиллах сонирхолгүй болж төгсөгчид нэн ховорджээ. Уг нийтлэлд сайн ажиллаж байгаа хүмүүсийн жишээ болгож HackerRank-ын тодруулсан Монгол, Орос, Хятад гурван залуугийн нэрийг дурдсан байна.

Нэр дурдагдсан Монгол залууг Болдын Хасан гэдэг ба Айовагийн Махаришигийн Менежмэнтийн Их сургуулийг компьютерын ухаанаар суралцаж төгссөн юм байна. Хэдийгээр компьютерын салбарын нэр хүндтэй сургууль төгсөөгүй ч тэр АНУ-ын Үндэсний Хакафон тэмцээнд долоодугаар байр эзэлж байжээ. Одоо тэр RocketFuel компанид ажиллаж байгаа юм байна.

Ийнхүү нэр хүндтэй Forbes сэтгүүлд Монгол хүний нэр, хоёр их хөрш гүрний мэргэжилтнүүдтэй хамт дурдагдсан нь бахархмаар хэрэг болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4572
0 эможи
keyboard_arrow_up