Словакын ерөнхийлөгч цалингаасаа татгалзав
Словакийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Андрей Киска өнгөрсөн ням гаригт тангараг өргөж, албан ёсоор ажилдаа орсон байна. Тэрээр Словакийн дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон ба өмнө Коммунист намд элсэж байгаагүй анхны Төрийн тэргүүн болж байгаа аж.
Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болсон сонгуульд олонхийн санал авч Төрийн тэргүүнээр сонгогдсон Андрей Киска улсаас цалин авахаас бүрмөсөн татгалзсан байна. Словакийн Ерөнхийлөгч жилд 600 мянган еврогийн цалин авдаг. Харин Кискагийн нэг жилд олох орлого нь 700 мянга орчим евро гэнэ.
Андрей Киска Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хэлсэн үгэндээ Европын холбоо болон НАТО-тай харилцаагаа улам сайжруулах болно гэжээ. Мөн тэрээр Украины асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Киска тангараг өргөх ёслолдоо орон гэргүй 15 тэнэмэл хүнийг урьж оролцуулан парламентын гишүүдтэй хамт хоолонд урьжээ.