“Тадао андо” аварга том бурхны хөшөө нээлтээ хийв
2017 оны 8 сарын 03
Японы Саппоро хотын ойролцоох оршуулгын газарт, 13.5 метрийн өндөртэй Буддагийн баримал бүхий цэцэрлэгт хүрээлэнг бүтээжээ. Толгодоос баримлын зөвхөн толгойн хэсэг харагдах ба буддын бусад хэсгүүдийг харахын тулд 40 метрийн урттай туннелийг гатлах юм.
Тухайн газрын гаднах байдал нь улирлын байдлаас шалтгаалан архитектурыг газрын гадаргуугаар ангилдаг. Хавар, зуны улиралд эрчимтэй ногоорч, лаванда цэцгээр дүүрдэг бол өвлийн саруудад оршуулгын газар цасан хөнжлөөр хучигддаг. Өөрөөр хэлбэл, энэхүү цаг уурын зохицолд үзэмжит харагдахаар архитектурыг төлөвлөсөн гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45629
0 эможи