Ши Жиньпин: Эрх баригч Коммунист намын бодлогод шинэчлэл хийнэ

2017 оны 8 сарын 01

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин эрх баригч Коммунист намын бодлогод шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн байна. Мөн Хятадын хөгжил шинэ түүхэн эхлэлийнхээ үед ирснийг дурдаад намын удирдлагуудад хандан уламжлалт үзэл баримтлалаа өөрчлөхийг уриалжээ. Энэ оны намар болох Хятадын коммунист намын 19 дүгээр Их хурлаар намын удирдлагууд солигдож, улс төрийн шинэ үе бий болно гэж улс төр судлаачид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ши Жиньпин болон Ли Көциан нар намынхаа Байнгын хорооны голлох долоон гишүүний албан тушаалаа хадгалан үлдэнэ гэсэн хүлээлт үүсээд байна. Харин Дональд Трамп Хойд Солонгосын асуудлаар БНХАУ-д сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний дараа Ши Жиньпин "Хятад улс батлан хамгаалах салбараа түргэн хугацаанд шинэчлэх хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлжээ. Олон улсад аюул заналхийлэл өсөн нэмэгдэж байгаа учраас армиа илүү хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тэрээр дурдсан байна. Мөн тэрээр "Энх тайвныг сахин хамгаалах нь Хятадын Ардын чөлөөлөх армийн голлох үүрэг хариуцлагуудын нэг. Дэлхий дахин энэ цаг мөчид аюултай нөхцөл байдалд байна. Бидний хувьд улсаа шинэчлэх томоохон зорилтдоо хүрэхэд илүү ойртоод байгаа. Тийм ч учраас бид түүхэн дэх хамгийн хүчирхэг армийг бий болгох хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй цэрэг армиа удирдахад намын үндсэн үзэл баримтлалыг дагаж мөрдөх ёстой" гэсэн байна.


bloomberegtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45556
0 эможи
keyboard_arrow_up