Эйфелийн цамхагийн ажилчид ажил хаялаа

2014 оны 6 сарын 17

Жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Парисын Эйфилийн цамхаг жуулчдын өмнө хаалгаа барьжээ.

Agence "France-Presse" агентлагийн мэдээлснээр Цамхагийн аюулгүйн албаныхан цалингаа нэмүүлэх, шөнийн ээлжнийхэнд унааны нөхөн төлбөр олгохыг шаардаж ажил хаясны улмаас Эйфилийн цамхаг ийнхүү хаалгаа барьжээ.

Ажил хаях тухайгаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ийм алхам хийж байгаад Эйфелийн цамхагийн үйл ажиллагааг хариуцдаг SETE компани харамсал илэрхийлж, ингэснээр олон жуулчид төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй боллоо хэмээн мэдээлсэн байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4555
0 эможи
keyboard_arrow_up