Умард Солонгос баллистик пуужин харвалаа

2017 оны 7 сарын 29
ТОКИО./TASS/. Умар Солонгос баллистик пуужин дахин харвасан тухай Токиод хэвлэлийн хурал дээр Японы Сайд нарын тамхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.

“Умард Солонгос өнөөдөр /7 дугаар сарын 28/ баллистик пуужин харвасан ба уг пуужин 45 минут нисээд Японы тэнгист Японы онцгой эдийн засгийн бүсэд унасан. Одоогийн байдлаар агаарын болон тэнгисийн хөлөг онгоцуудад ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна” хэмээн тэр мэдээлжээ..

Японы Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулах шийдвэр гаргажээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд Шинзо Абе, Батлан хамгаалахын сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй ГХ-ийн сайд Фумио Кисида, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга нар оролцох юм. “Энэ бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж байгаа явдал. Иймэрхүү үйлдлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, үүнтэй холбоотойгоор бид эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн” гэж Ё.Суга хэлжээ.

NHK телевиз Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжийг иш татан мэдээлснээр,  дээрх пуужин 3 000 км-ийн өндөрт гарч чадсан байна. "Kyodo" агентлаг Засгийн газрын газрын эх сурвалжийг иш татан, тив алгасах баллистик пуужин туршсан байж магадгүй гэжээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө зарлан хуралдуулж байгаа юм. Өмнөд Солонгосын штабын дарга нарын хорооны мэдээлснээр, дээрх пуужинг Умард Солонгосын хойд нутгийн Чагандо мужаас орон нутгийн цагаар 23:41-ийн үед харвасан байна.

7 дугаар сарын 25-нд CNN телевиз Пентагоны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийг иш татан Умард Солонгос ээлжит пуужингаа харвахаар бэлтгэж байна, энэ долоо хоногтоо багтан харваж магадгүй гэж мэдээлж байсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45466
0 эможи
keyboard_arrow_up