Экспо-2017 нээгдсэнээс хойш Астанад 1,9 сая хүн иржээ

2017 оны 7 сарын 28

Хэдийгээр ачаалал нэмэгдсэн ч Астана хотын вокзалууд, нисэх онгоцны буудлууд, зочид буудал, нийтийн хоолны газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна хэмээн тус хотын захирагчийн хэвлэлийн төв мэдээлжээ.

ЭКСПО-2017 үзэсгэлэн нээгдсэн өдрөөс хойш Астана хотод 1,9 сая хүн ирсэн ба төмөр замаар 680 195 хүн, нисэх онгоцоор 331 584 хүн, автомашинаар 846 692 хүн иржээ. Тэдний 1,2 сая нь жуулчид байсан гэж “Астана Конвешн Бюро” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн захирал Санияр Айтекенов мэдэгдлээ.

“Аялал жуулчлалын оператор компаниудын үйлчилгээний хүрээ 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 78 хувиар өссөн” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Нийслэлийн зочид буудлуудын дүүргэлт өнгөрсөн оны 28 хувиас 60 хувь болж нэмэгдсэн байна. Гурван хэл дээр материал болон мэдээлэл өгдөг 6 мэдээллийн цэгийг байгуулан ажиллуулж байгаа аж.

Хоёр давхар автобусны аяллыг 2400 хүн ашигласан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин олон байгаа юм. Хөтөчийн үйлчилгээг Австрали, Малайз, Сингапур, Словак, Орос, Азербайжан, Турк, Герман, Хятад, Испани, Польш, Франц зэрэг 12 орны 4013 хүн аваад байна” гэдгийг С.Айтекенов дурдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45439
0 эможи
keyboard_arrow_up