Дональд Трамп трансжендэр хүмүүсийг АНУ-ын армид алба хаахыг хоригложээ

2017 оны 7 сарын 27

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр трансжендер хүмүүсийг армид алба хаахыг хориглосон шийдвэрт гарын үсэг зурлаа.

Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа  “Генерал, цэргийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа транжендер иргэдийг армид алба хаахыг хориглолоо” гэж бичсэн байна. АНУ-ын армид 1.4 сая орчим идэвхтэй албан хаагч байдгаас өнгөрсөн оны баримтаас харахад 6000 орчим трансжендер албан хаагч бүртгэгджээ.

Уг шийдвэрийг гаргасны дараа хүний эрхийг хамгаалах олон байгууллага, алдартнууд урлаг спортынхон эсэргүүцжээ. Тэд Трампыг сонгуулийн амлалтаасаа буцаж байна гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45390
0 эможи
keyboard_arrow_up