Грийнландын хар мөс хайлж байна
Эрдэмтэд Грийнландын мөс хайлж буй нь далайн төвшнийг төсөөлснөөс нэмэгдүүлэхээр байгаад санаа зовниж байна хэмээн ВВС мэдээллээ. Цаг уурын дулааралт энэхүү мөсийг хайлахад түлхэц үзүүлж байгаа юм. Хар өнгийн мөс нь цагаан өнгийн мөсийг бодвол нарны туяаг илүү өөртөө татдаг учраас хайлалтыг улам хурдасгаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Грийнландын мөсний төвшин дэлхийн далай тэнгисүүдийн дундаж төвшинг жилд нэг мм хэмжээгээр нэмдэг аж. Хэрэв мөс тэр чигээрээ хайлбал дэлхий дээрх бүхий л далай тэнгисийн дундаж төвшин бараг долоон метрээр нэмэгдэх юм. Учир нь Грийнланд нь эргийн хотууд болох Маяами, Лондон, Шанхай болон Бангладеш, Британийн зарим хэсэгт хамааралтай байдаг билээ.
Европын эрдэмтдын олж тогтоосноор энэ мөсөн арал 2500 он гэхэд бүрэн хайлах нь. Зарим эрдэмтэн Грийнландыг 2150 он гэхэд бүрэн хайлна хэмээх таамаглалыг дэвшүүлээд байгаа. Данийн эрдэмтэд Конрад Шульд нэгэнтээ “Грийнландын амьдрах хугацаа өдөр ирэх тусам багасч байна. Арал бүрэн хэмжээгээр хайлбал арлын болон далайн орнууд усанд автах юм. Жишээлбэл, Япон, Мадагаскарын газар нутгийн тал нь далай дор орно.
Харин Шри Ланка, Мальдав, Кипр газрын зурагнаас арчигдана. Одоогоор дээрх арлуудад далан босгож байгаа. Энэ нь нэмэр болохгүй. Байгаль өөрөө цэвэрлэгээгээ хийж байна” гэж байжээ. Дэлхийн эрдэмтэд Грийнландад санаа зовниж, тус бүс нутагт үйлдвэрлэл явуулахыг хориглосон. Гэвч Европоос АНУ-ыг зорин хөвөн онгоцнууд хог хаягдлаа далайд хаясаар байгаа нь асуудал тарьж байгаа гэнэ. Мөн тус арлын ойролцоо жилд дунджаар 2500 гаруй тонн түүхий газрын тос асгардаг байна.