Анжелина Жоли долоо дахь хүүхдээ төрүүлнэ
2017 оны 7 сарын 26
Жүжигчин Анжелина Жоли долоо дахь хүүхдээ төрүүлэхээр болсон тухай “Elle” сэтгүүлд мэдээлсэн байна. Жүжигчин хүний дотны хүний хэлснээр, Анжелина Жоли нэгэн залуутай дотно үерхэж байгаа бөгөөд хосууд хүүхэд болохоор төлөвлөжээ.
Жоли 13 жил хамт амьдарсан Брэд Питтээс салсны дараа тэрхүү нууцлаг залуутай уулзах болсон байна. Эх сурвалжилд мэдээлснээр, Анжелинагийн болзоот залуу Ойрхи Дорнодоос гаралтай, 50 настай ба Оксфордын их сургууль төгсчээ. Тэрбээр жүжигчин бүсгүйтэй танилцсаныхаа дараа гэр бүлээ цуцлуулсан байна.
Жоли төрөх хүүхдийнхээ эцгийн нэрийг нууцалж байгаа аж. Харин Брэд Питт загвар өмсөгч Сиенна Миллертэй болзох болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45336
0 эможи