Олимпын бамбар асах өдрийг албан ёсоор тоолж эхэллээ

2017 оны 7 сарын 25

Япон улс 2020 оны Олимпын наадам эхлэх, Олимпын бамбар асах өдрийг албан ёсоор тоолж эхэллээ.  Дараагийн олимп Япон улсын Токио хотноо 2020 оны долдугаар сарын 24-нээс есдүгээр сарын 6-ны хооронд явагдах болно.

Мөн энэ удаагийн Олимпын наадмын сүлд дуу нь Tokyo Gorin Ondo буюу 1964 оны Токиогийн Олимпын сүлд дууны шинэчилсэн хувилбар байх ажээ. Өчигдөр  болсон Олимпын наадмын бамбар асах өдрийг тоолж эхлэх ёслолд Токио-2020 наадмын сүлд дуун дээр бүжих үндэсний хэв шинжит бүжгийн хөдөлгөөнийг мөн толилуулсан байна.

Мөн Япон улсад Telework Day хөдөлгөөн өрнөжээ. Энэ хөдөлгөөний хүрээнд 900 компанийн ажилчид гэрээсээ ажлаа хийх юм. Энэ мэтчилэн жил болгоны өвөрмөц туршилтын тусламжтайгаар Япон улс тэмцээн болох өдрийн нийтийн тээврийн ачаалалд бэлдэж байгаа ажээ. Аливаа зүйлийг эртнээс бэлдэж, нарийн нямбай хийдэг япончуудын хөдөлмөрч зан Токио-2020 олимпын наадмыг төгс сайхан болох байх гэсэн итгэлийг хүмүүст төрүүлээд байгаа юм.

123

123


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45321
0 эможи
keyboard_arrow_up