Кара Делевинь Бондын бүсгүй болно

2017 оны 7 сарын 25

Английн загвар өмсөгч Кара Делевинь “007” цувралын шинэ анги “Бонд 25” кинонд тагнуулч Жемс Бондын найз бүсгүйн дүрийг бүтээхээр болжээ.


Бондын дүрд жүжигчин Дэниел Крейг тоглох юм байна. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад жүжигчин том Харди, Генри Кавилл, Том Хиддлстон нар оролцжээ. Киноны ерөнхий продюссер Барбара Брокколи “Кара Делевинь Бондын бүсгүйн дүрд гайхалтай тохирно. Тэрбээр залуухан, үзэсгэлэнтэй, авьяастай бүсгүй. Киноны өмнөх ангиудад Холли Берри, Ева Грин, Жемма Артертон, Ольго Куриленко зэрэг сайхан бүсгүй тоглож байсан. Харин жүжигчин Дэниель Крейг гол дүрийг 100 сая ам.доллараар бүтээх гэрээ хийсэн” гэж “Холливуд репортер” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Киноны зураг авалт 2018 онд эхлэх ба дуучин Адель саундтрекийг дуулах юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45293
0 эможи
keyboard_arrow_up