Цагаан ордны ажилтнууд Ерөнхийлөгчийнхөө гарын үсгийг андуурчээ

2017 оны 7 сарын 22

Цагаан ордон алдаа гарган шинээр иргэншил аваад буй нэгэн британи залууд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн гарын үсэгтэй захидал илгээжээ.

Цагаан ордны ажилтнууд Ерөнхийлөгчийнхөө гарын үсгийг андуурчээ

Английн "The Independent" сонинд  нийтлэгдсэнээр, АНУ-ын иргэншил авсан британи эр тус улсын ерөнхийлөгчийн гарын үсэгтэй тус улсын иргэн болж буйд нь баяр хүргэсэн захидал хүлээн авсан байна. Харамсалтай тус захидлын төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бус ерөнхийлөгч асан Барак Обамагийн гарын үсэг зурагдсан байжээ. Уг захидлыг хүлээн авсан Британи залуугийн эхнэр "Миний нөхөр Их Британид төрсөн. Нөхөрт маань Барак Обамагаас баяр хүргэсэн захидал ирүүлсэн" хэмээн хэлжээ.

Одоогийн байдлаар Цагаан ордноос уг асуудалд ямар нэгэн байдлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45231
0 эможи
keyboard_arrow_up