“Fortune” сэтгүүл 2017 оны дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийг нэрлэжээ

2017 оны 7 сарын 22

АНУ-ын “Fortune” сэтгүүл 2017 оны дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийг нэрлэжээ. Уг жагсаалтад орсон компаниудын харьяаллаар тооцоолбол АНУ-ын 132, Японы 51 аж ахуйн нэгж байна.

Эхний тавын нэгд орсон аж ахуй нэгж нь Уолл-Март компани 485 тэрбум 873 сая ам долларын орлогоор 4 жил дараалан эхний байранд жагсаж, 2-4-р Хятадын цахилгаан сүлжээ компани, Sinopec Group, Хятадын нефть байгалийн хийн корпорац буюу CNPC орсон байна.

Японы Toyota авто машин 5-р жагсан байна. Хятадын аж ахуйн нэгж уг жагсаалтад үргэлжлэн нэмэгдэж, 115-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-аар нэмэгджээ. Ингэснээр уг жагсаалтад орсон аж ахуйн нэгжийн тоогоор АНУ-ыг дараалан хоёрдугаар байранд оржээ.

Хятадын аж ахуйн нэгж уг жагсаалтад 14 жил дараалан нэмэгдсэн байна. Аньбан даатгалын компани, Алибаба, Tencent зэрэг Хятадын 10 аж ахуйн нэгж анх удаагаа уг жагсаалтад орсон байна. шинээр уг жагсаалтад орсон компанийн олонх нь худалдааны 3 компани орсон байна.

Бигүйюань компани бол шинээр жагсаалтад орсон цорын ганц үл хөдлөх хөрөнгийн компани ажээ. Алибаба, Tencent зэрэг аж ахуйн нэгж уг жагсаалтад орсноор, мөн өнгөрсөн онд Жиньдүн компани уг жагсаалтад орсноор дэлхий интернетийн үйлчилгээний компаниудад Хятадын болон Америкийн компани тус тус тал хувийг эзэлсэн байна.

АНУ-ын Amazon, Google, Glphgbet тэрчлэн энэ онд шинээр уг жагсаалтад орж байгаа олон нийтийн харилцааны Facebook компани юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45230
0 эможи
keyboard_arrow_up