"Линкин Парк" хамтлагийн дуучин Честер Беннингтон амиа хорложээ
2017 оны 7 сарын 21
“Линкин парк” хамтлагийн дуучин Честер Беннингтон 41 насандаа АНУ-ын Лос-Анжелост амиа хорложээ. Тус хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч Брайн Элиасын хэлж байгаагаар “Нас барсан нь үнэн. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Честер Беннингтон сайн найз Крис Корнелын төрсөн өдөрт байхдаа амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд гадны нөлөөтэй байх магадлалтай гэдгийг гадаадын зарим мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байна.
Честер Беннингтон зургаан хүүхдийн аав. Эхнэр Талинда Беннингтонтой 11 жил амьдрахдаа гурван хүүхдийн ээж аав болоод байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45180
0 эможи