Дэлхийн хамгийн том усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станц ашиглалтад оржээ

2017 оны 7 сарын 18

Сүүлийн жилүүдэд Дэлхийн улс орнууд усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станцын технологи руу түлхүү орж байна. 2016 оны эхээр Англи улсын Лондон хотын захад байгуулагдсан 6 МВт-ын усан дээр хөвөгч нарны зайн станц дэлхийн хамгийн томд тооцогдож байлаа. Тэгвэл БНХАУ 2017 оны 5 сард 40 МВт-ын хүчин чадалтай усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станцыг бариж байгуулан, нэгдсэн сүлжээнд холбон ашиглалтанд оруулсан байна. Ингэснээр БНАХУ хөвөгч нарны зайн станцын салбарт тэргүүлж эхэллээ.

Энэхүү уул уурхайн хуучин олборлолтын талбайд үүсгэсэн хиймэл нууран дээр станц нь нийт 160 мянган нарны зайнаас бүрдэх бөгөөд 15 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадалтай юм. 

Мөн Усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станцыг нэмэлт эх үүсгүүр байдлаар ашиглаж буй ба түүний нэг нь Их Британи улсын 2016 онд Heathrow нисэх буудалын хажууд Queen Elizabeth II резервайрт байгуулсан Thames Ус цэвэршүүлэх станцын нэмэлт энергийн эх үүсвэр болох 23 мянган нарны зайтай хөвөгч нарны зайн цахилгаан станц юм. 

Яагаад усан дээр хөвөгч нарны зайн цахилгаан станц гэж? Усан дээр хөвөгч нарны зайн станц нь ашиглагдахгүй болсон газрыг дахин ашиглах болон ус нь нарны зайг хөргөж, хэт халалтын эрсдэлийг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг ба хөвөгч нарны зайнууд /PV/ нь усны ууршилтаас сэргийлдэг зэрэг давуу талуудтай бөгөөд мөн хиймэл нуур үүсгэх нь экологийн хувьд мэдрэг бус, хөдөө аж ахуйн талбай болон хуурай газрын экосистемийг хамгаалахад тустай билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45068
0 эможи
keyboard_arrow_up