Дэлхий нийтийг 6 минутын турш чимээгүй болгосон Северн Сузуки охины илтгэл

2017 оны 7 сарын 17

Дэлхий нийтийг 6 минутын турш чимээгүй болгосон 12 настай охины Нэгдсэн Үндэсний Байгууллагын индэр дээрээс тавьсан гайхамшигтай илтгэлийг орчуулан хүргэж байна. Северн Сузуки гэх Канадаас ирсэн 12 настай энэ охин 1992 онд Бразилд болсон НҮБ-ын чуулганы танхимыг гайхалтай илтгэлээрээ чив чимээгүй болгож чадсан юм. Та бүхэн энэхүү илтгэлээс нэлээдгүй зүйлсийг ойлгох байх.


"Сайн байна уу... Намайг Северн Сузуки гэдэг. Хүүхдийн эрүүл орчны байгууллагыг төлөөлж энд ирлээ. Бид нар Канад улсаас ирсэн 12-13 насны хүүхдүүд. Ваннеса Сутти, Морган Жэйслэр, Мичель Кугг нар болон миний бие энд өөрчлөлт авчрахыг хичээж байна. Бид өөрсдөө мөнгө цуглуулан томчууд та нарт хандан "Та нар өөрсдийнхөө энэ арга замыг өөрчлөөч" хэмээн хэлэхээр олон мянган километрийн цаанаас ирлээ.

Бид энд ямар нэгэн нууц даалгавраар ирсэнгүй. Бид ирээдүйнхээ төлөө тэмцэж байна. Миний ирээдүй алдагдаж байгаа нь та нарын сонгуульд ялагдах, эсвэл хэдэн хувьцаа үнэт цаасны бирж дээр алдахаас өөр юм.

Би бүхий л хойч үеийнхний төлөө энд үг хэлэхээр ирлээ. Би дэлхий дээрх бүх өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийг төлөөлөн үг хэлэхээр энд ирлээ.

Би дэлхий дээр амьдрах газаргүйгээс болж устаж буй үй олон амьтдын төлөө үг хэлэхээр ирлээ. Бид тэднийг дахиж сонсож чадахааргүй болж байна.

Би гадаа наранд гарахаасаа айж байна. Яагаад гэвэл азоны давхарга цоорсон. Би энэ агаараар амьсгалахаасаа ч айж байна. Яагаад гэвэл хмийн ямар хортой бодис агуулагдаж байгааг мэдэхгүй.

Саяхныг хүртэл би аавтайгаа Ванкуэрт загасчилдаг байсан, гэтэл хорт хавдарт идэгдсэн загас баригдсан. Бид одоо өдөр бүр ямар нэг амьтан, ургамал бүрмөсөн устаж байгаа талаар сонсдог болжээ.

Би зэрлэг араатан амьтдын нутагтаа амьдарч байгааг, ширэнгэн ой шугуйд дүүрэн шувууд болон эрвээхэй харахыг мөрөөддөг байсан. Гэвч одоо устаж үгүй болохоос нь өмнө харж чадах үгүйд би эргэлзэж байна.

Томчууд та нар бидний насан дээр байхдаа ингэж санаа зовж байсан уу... Бид ямар нэг зүйл хийх гэж шийдлийг хайж байх хооронд энэ бүгд яг бидний нүдний өмнө үгүй болж байна. Би бол хүүхэд. Надад ямар нэгэн шийдэл алга. Гэвч би томчууд та нарыг ухаараасай гэж хүсэж байна.

Та нар азоны давхаргын цоорлыг шийдэх аргыг мэдэхгүй, та нар бүрмөсөн устсан Салмон загасыг яаж буцааж авчрахыг ч мэдэхгүй. Та нар бүрмөсөн устсан тэр амьтдыг хэрхэн буцааж амьдруулахыг мэдэхгүй.

Мөн та нар цөлжилт болж хувирсан ой моддыг сэргээж чадахгүй. Хэрэв яаж сэргээхийг мэдэхгүй бол сүйрүүлэхээ зогсоогооч гэж гуйж байна. Та нар бүгд аав ээж, ах эгч, авга ах, нагац эгч нар шүү дээ. Та бүгд хэн нэгний хүүхдүүд. Би хэдийгээр хүүхэд ч бид бүгд нэг гэр бүлийн гишүүд гэдгийг мэднэ. Бид 5 тэрбум 30 сая төрөл зүйлийн ан амьтад бүгдээрээ нэг агаараар амьсгалж, нэг уснаас ундаалж, нэг газар шороон дээр амьдардаг. Улсуудын хил, засгийн газрууд ч үүнийг өөрчилж чадахгүй.

Би хэдийгээр хүүхэд ч гэлээ бүгдээрээ хамтдаа нэг зорилгын төлөө, эх дэлхийнхээ төлөө нэгдэн зогсох ёстой гэдгийг мэднэ. Би сохор биш. Энэ миний бухимдал, энэ миний айдас... Би юу мэдэрч байгаагаа бүх дэлхийнхэнд айхгүйгээр хэлж байна.

Бид маш их үйргүй зардал гаргаж, хаягдал бий болгодог. Бид худалдаж авдаг, тэгээд хаядаг. Дахиад худалдаж авдаг, тэгээд  хаядаг. Хойд зүгийн улс орнууд хэрэгтэй зүйлсээ нэгэндээ хуваалцдаггүй. Бидэнд илүү байгаа ч бусадтай хуваалцахаас айдаг. Бид баялгаасаа алдчих вий гэж айдаг. Бид Канадад үнэхээр эрх дураараа амьдардаг, хангалттай хоол, ус байр гэх мэт...

Бидэнд байгаа бүгдийг унадаг дугуй, цаг, компьютер, зурагт гэх мэтээр тоочоод байвал хоёр өдөр болох байх. Хоёр өдрийн өмнө бид Бразилд ирээд гудамжинд амьдарч байгаа хүүхдүүдийг хараад цочролд орсон. Тэгээд нэг хүүхэд бидэнд, "Хэрвээ би баян байсан бол энэ гудамжинд байгаа хүүхдүүдэд хоол, хувцас, эм, амьдрах гэр, мөн хайр халамж өгөхсөн" гэж хэлсэн.

Энэ гудамжинд байгаа хүүхдүүдэд юу ч байхгүй, тэдэнтэй хуваалцахыг хүсэж байна. Яагаад бидэнд бүх зүйлс байсаар байтал ийм шунахай байгаа юм бэ... Би бодохгүй байж чадахгүй нь... Өөрчлөлтийг авчирч чадах миний насны хүүхдүүд хаана ч төрсөн бай хамаагүй... Би магадгүй Favelas of Rio-д амьдарч байгаа хүүхдүүдийн нэг, би магадгүй өлсгөлөнд нэрвэгдсэн Сомали хүүхэд, би магадгүй Арабын улсуудын дайны золиос болсон эсвэл Энэтхэгт гуйлга гуйдаг хүүхэд ч байж болох байлаа.

Би хэдийгээр хүүхэд ч гэлээ мэдэж байна. Хэрэв энэ дайнд зарцуулагдаж байгаа мөнгө ядуурлыг бууруулахад, байгаль орчны төлөө зарцуулагдсан бол манай дэлхий ямар гайхамшигтай байх байсан бол...

Сургуульд байхад, цэцэрлэгт ч гэсэн та нар яаж байгаль дэлхийтэй зөв харьцах талаар заадаг. Та нар хоорондоо битгий тэмцэлд гэж заадаг, бие биенээ хүндэл гэж заадаг, завааруулсныг цэвэрлэ гэж заадаг... Байгалийг битгий сүйтгэ, битгий шуналтай бай гэж заадаг.

Тэгээд томчууд та нар яагаад биднийг "Битгий хий" гэж заачхаад өөрсдөө тэр бүхнээ хийгээд байдаг юм бэ... Энэ хуралд яагаад, хэний төлөө оролцож байгаагаа битгий март... Хэний төлөө энд байгаагаа...

Бид бол та нарын хүүхдүүд. Та нар ямар нэг шийдвэр гаргаж, биднийг ямар орчинд өсөх вэ гэдгийг шийдэж байна. Та нар хүүхдүүддээ "Бүх зүйлс сайхан болно. Энэ дэлхийн төгсөл биш" гэж тайтгаруулдаг. Бид өөрсдийн юу хийж чадах бүхнээрээ л хичээж байна гэдэг...

Гэхдээ та нар бидэнд дахиж тэгж хэлж чадна гэж би бодохгүй байна... Ядаж хүүхдүүд бидний асуудал та нарын хийх чухал зүйлсийн жагсаалтад орсон уу... 
Миний аав надад "Чи хэн байх, чиний юу хийж байгаа чинь чухал... Харин юу хэлж байх чинь биш" гэж дандаа хэлдэг. Гэвч та нарын юу хийдэг чинь намайг шөнө уйлах шалтгаан болдог. Томчууд та нар үргэлж "Хүүхдүүд бидэнд хайртай" гэдэг. Тэгвэл одоо бид томчууд та нарыг сорьж байна.  Та нар хэлж байсан бүхнээрээ үйлдлээрээ харуул... Анхаарал тавьсанд баярлалаа".

Эх сурвалж: mnb.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45037
0 эможи
keyboard_arrow_up