Хамгийн ухаалаг таван КОМПАНИ

2017 оны 7 сарын 04

Ухаалаг төхөөрөмжүүдийг удирдах АМАЗОН

             “Амазон” компани шинээр гаргасан “Eco” болон түүний олон хувилбарт төхөөрөмжүүд, дуу холойгоор удирдах “Alexa” үйлчилгээ нь санаанд оромгүй үзүүлсэн жагсаалтыг тэргүүлэх шалтгаан болов. “Alexa” үйлчилгээгээр гэрийнхээ бүхий л ухаалаг төхөөрөмжийг удирдахаас гадна дуу тоглуулах, хайлт хийх, захиалга өгөх зэрэг олон функцаараа хэрэглэгчдийн итгэлийг хүлээжээ. Мөн тус компанийн веб үйлчилгээний “Web Services” нэгж технологийн зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалж, “Амазон”-ы хамгийн өсөлттэй, ашигтай нэгж болсон юм.

“АЛИБАБА”-гийн өрсөлдөгч “БАЙДУ”

            Хятадын “Google” гэгддэг хайлтын системийн үйлчилгээ болон зар сурталчилгааны “Байду” компани хиймэл оюун, ухаан, дуу таних гэх мэт технологийг сонирхож асар их хөрөнгө оруулалт хийх болжээ. Тус компани эдгээр технологийн тусламжтай өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах төдийгүй гол өрсөлдөгч болох “Тенсент”, “Алибаба” компанитай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж байна. Мөн “Байду” автомат жолоодлоготой машины зах зээлд хүч үзэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ.

ГЕНИЙН КОД ТАЙЛАГЧ ИЛЛЮМИНА

            Жагсаалтын гуравт хүний генийн үйл ажиллагаа, төрөлжилтийг задлан шинжилдэг цогц системийг үйлдвэрлэдэг “Иллюмина” компани багтжээ. Тус компани генетикийн судалгааны төв, боловсролын байгууллага, Засгийн газрын лаборатори, эмнэлэг, эм биотехнологийн компанид бүтээгдэхүүн нийлүүлдэг юм байна. Тус компанийг 1998 онд үүсгэн байгуулжээ. “Иллюмина”-н охин компани “Грейл” 2019 он гэхэд цусны шинжилгээг өндөр төвшинд богино хугацаанд хийх аргачлалыг бүтээхээр зорьж байна. Ингэснээр хавдрын өвчлөлийг эхэн үед нь оношлох боломжтой болох юм.

АВТОМАШИНЫ САЛБАРТ ХУВЬСГАЛ ХИЙСЭН “ТЕСЛА МОТОРС”

            “ТЕСЛА МОТОРС” компани цахилгаан хөдөлгүүрт автомашин, цахилгаан дамжуулах дэвшилтэт тоног төхөөрөмж зохион бүтээх, хөгжүүлж, үйлдвэрлэдэг компани билээ. Энэ төрлийн анхны автомашин болох “Тесла роүдстер”-ийг 2008 онд гаргасан байна. Мөн “ТЕСЛА МОТОРС”цахилгаан дамжуулах бүрдэл хэсгүүдийг бусад автомашин үйлдвэрлэгчид худалдаалдгаараа онцлог юм. Автомашины салбарт хувьсгал хийж буй энэ компанийг Элон Маск 2013 онд байгуулжээ. Тус компани “Форбус” сэтгүүлийн “Дэлхийн хамгийн инновацилаг 100 компани” жагсаалтыг 2015 онд тэргүүлсэн байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА “AQUION ENERGY

            Тус компани нь дахин цэнэглэдэг зай, нарны болон салхины эрчим хүч хураагуур үйлдвэрлэдэг. Сэргээгдэх эрчим хүчний салбар тэрбумтнуудын анхаарлыг татах болсон эн үед Билл Гейтс “Aquion Energy” компанид хөрөнгө оруулалт хийжээ. Хойд Америкийн сэргээгдэх эрчим хүчний магнат тус компанид АНУ-ын Засгийн газар 5.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44809
0 эможи
keyboard_arrow_up