Япон улс 2025 онд Сарны тойрог замд станц барих NASA-гийн төсөлд нэгдэнэ

2017 оны 7 сарын 04
Японы Агаар мандал, сансар судлалын агентлаг /JAXA/ 2030 оноос өмнө Сар руу хүн илгээхээр төлөвлөж байна. Энэ тухай apparat.cc цахим хуудас The Japan Times сонинг иш татан мэдээлжээ. Үүний тулд Япон улс 2025 онд Сарны тойрог замд станц барих NASA-гийн төсөлд нэгдэхээр төлөвлөж байгаа ба ингэснээр уг станцыг Саран дээр сансрын нисэгчээ буулгах дамжлага бааз болгон ашиглах боломжтой болох юм.
Станцыг барихад шаардлагатай санхүүжилтийн зарим хэсгийг гаргах, мөн өөрийн шинэ технологиудаа шилжүүлэн өгөхөөр Япон улс амлажээ. Төлөвлөж буй Сарны аяллын талаар мэдээлэл одоогоор алга. Гэхдээ "JAXA" 2018 онд энэ талаар тодорхой мэдээлэх аж.
Хэрвээ Япон улс энэ зорилтдоо хүрч чадах аваас тус улс Сар руу хүнээ илгээсэн хоёрдахь орон болох юм. Одоогийн байдлаар, Саран дээр зөвхөн АНУ-ын сансрын нисэгчид буусан билээ. Америкийн сансрын нисэгчид “Аполлон” хөтөлбөрийн хүрээнд 1969-1972 оны хооронд Саран дээр зургаан удаа бууж байсан юм.
Үүнээс өмнө JAXA/ агентлаг мэдэгдэхдээ "2019 онд Сар руу тандан судалгааны аппарат, 2025 онд нисэгчтэй сансрын хөлөг илгээнэ" гэж байсан юм.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44798
0 эможи
keyboard_arrow_up