Хөлөг онгоцнуудыг ЗОЧИД БУУДАЛ болгохоор судалж байна

2017 оны 7 сарын 03

Токио хотод 2020 онд болох зуны олимпын үеэр зочид буудлын хүрэлцээ муудах магадлалтай байгаа аж. Тиймээс тансаг ангиллын хөлөг онгоцуудыг зочид буудал болгон ашиглахаар судалж байгааг Засгийн газрын төлөөлөгч мэдээллээ.

Уг санааг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлах ажлын хэсэг байгуулж эхний хуралдаанаа хийсэн байна. Уулзалтын үеэр боомтуудад хөлгийг урт хугацаагаар байрлуулахад шаардлагатай хууль зүйн эрх орчин, ресторан, хоол хангамжийн асуудал зэргийг хэлэлцжээ.

2020 онд 40 сая хүн хүлээж авах зорилтыг Японы Засгийн газар тавиад байгаа бөгөөд харин тэднийг байрлуулах зочид буудлын хүрэлцээ хамгийн том асуудал болоод байгаа аж. Хөлөг онгоцыг зочид буудал болгон ашигласан тохиолдолд 2014 оны Сочи, 2016 оны Рио де Жанейрогийн наадмын үед гарч байжээ.

Токио болон Иокома хотын боомт нь том хэмжээний хөлөг онгоцуудыг хүлээн авч, байрлуулах хамгийн боломжтой хувилбарт тооцогдож байгаа тухай Засгийн газрын төлөөлөгч дурдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44775
0 эможи
keyboard_arrow_up