Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни цомог гаргана

2017 оны 6 сарын 29

Францын тэргүүн хатагтай асан Карла дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын бүтээлийг дуулахаар болжээ. Тэрбээр, “French Touch” цомогтоо “ABBA”, “The Rolling Stones”, “The Clash” зэрэг хамтлагийн уран бүтээлээс дуулах юм.

Карла Бруни “Биллбоард” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би шинэ цомгоо нөхөртөө зориулж гаргаж байна. Шинэ цомогтоо орсон уран бүтээлүүдээ дүрсжүүлнэ. Уран бүтээлдээ эргэн ороход нөхөр минь тусалсан. Никола миний уран бүтээлийн сайн зөвлөгч” хэмээжээ.

Мөн Францын шинэ тэргүүн хатагтайг боловсролтой эмэгтэй хэмээн үнэлж Макроны гэр бүлд амжилт хүсчээ. Францын Ерөнхийлөгч асан Никола Саркозийн гэргийн шинэ цомог ирэх аравдугаар сард худалдаанд гаргана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44644
0 эможи
keyboard_arrow_up